Монгол хэлний яриа таних + AI дүн шинжилгээ
Харилцагчийн дуудлага бүрээс
хэрэгтэй мэдээллээ аваарай
oyuDesk нь танай төвийн дуудлагуудыг сонсож, бичвэрлэж, товчилж өгнө. Ямар асуудал давтагдаж байна, хэн юу амласан, өнөөдөр юун дээр анхаарах ёстойг өглөө бүр хэлж өгнө.
Танай байгууллага бүртгэлтэй бол — ажлын и-мэйлээрээ бүртгүүлэхэд админ тань зөвшөөрнө.
Хэрхэн ажилладаг вэ?
Гурван алхам. Технологийн мэдлэг шаардлагагүй.
1🎙️
Дуудлагаа оруулна
Өдрийн бичлэгүүдээ чирж оруулах, эсвэл сервер дээрх фолдероо холбоно. Бичлэг тань манай серверээс гардаггүй.
2🧠
AI сонсож, задлан шинжилнэ
Монгол хэлний яриа таних (TsuurAI) бичвэрлээд, товчлол · сэдэв · эрсдэлийн зэрэглэл · амлалт · даалгаврыг дуудлага бүрээс гаргана.
3📊
Багаа удирдана
Операторын самбар, удирдлагын тойм, өглөө бүрийн и-мэйл тайлан. Юун дээр анхаарахаа таамаглахаа болино.
Юу өгөх вэ?
Өдөр бүр гар аргаар сонсож байсан ажлыг автоматжуулна.
🇲🇳
Монгол хэлэндээ
Монгол ярианд суралцсан загвар. Салбарын нэр томьёог орчуулахгүй, байгаагаар нь хадгална.
⚠️
Эрсдэлтэй дуудлагыг эхэнд
Гомдол, давтагдсан асуудал, яаралтай зүйлс жагсаалтын дээр гарч ирнэ.
✅
Даалгавар өөрөө үүснэ
Ярианд гарсан амлалт бүр хариуцагчтай даалгавар болно — мартагдахгүй.
📬
Өглөөний тайлан
07:15 цагт удирдлагын и-мэйлд: өчигдрийн тоо, өндөр эрсдэлтэй дуудлага, шийдвэр шаардсан 3 зүйл.
🔒
Дата тань танайх
Утасны дугаар, бичвэр манай серверээс гардаггүй. AI нь өөрсдийн GPU дээр ажиллана — гадны үйлчилгээ рүү илгээхгүй.
👥
Багийн эрх
Админ, оператор гэсэн энгийн эрх. Оператор зөвхөн өөрийн дуудлагаа, админ бүгдийг харна.
Өнөөдрөөс эхлээрэй
Байгууллагаа бүртгээд эхний дуудлагуудаа оруулаад үзээрэй. Танай баг хэдэн ч хүн байж болно.
Байгууллагаа бүртгүүлэх